|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хулгана |
Yхэр |
Бар |
Tуулай |
Луу |
Moгой |
Moрь |
Хонь |
Бич |
Тахиа |
Нохой |
Гахай |

|
“Баясгалан” хэмээгч усан луу жил өег цатгалан, таван хошуу малын ашиг шим арвижин, өвчин зовлонгүй, ард түмний аливаа хүссэн сайн үйлс сэтгэлчлэн биелэн, амгалан жаргалантай болно. |
| НАЙМАН СУУДАЛ | ЗҮГ МӨРӨӨ ГАРГАХ | СУУДЛЫН ЦЭЭР АРИЛГАХ ТАРНИ | ТӨРСӨН ОН | ||||
| Гал | Зүүн урд зүг гарч урд зүгээс ирнэ | Ум базар дагийний хум мама бизъяа суухай |
|
Шинийн нэгний өглөө мөр, зүгээ гаргахдаа гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зуран түүнээ ус, цасаар унтрааж урд зүгээс гэртээ ирнэ.
Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийлгээрэй. |
| Шороо | Баруун зүг гарч баруун урдаас ирнэ | Ум бадма дагийний хум мама бизъяа суухай |
|
Баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжидмолом зэрэг ном айлтгуулж заслаа хийх учиртай. |
| Төмөр | Баруун урд зүг гарч баруунаас ирнэ | Ум раднаа дагийний хум мамаа бизъя суухай |
|
Гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж заслаа хийх нь. |
| Огторгуй | Зүүн хойд зүг гарч баруун хойд зүгээс ирнэ. | Ум пагма дагийний хум мамаа бизъя суухай |
|
Зүүн хойд зүгт мөрөө гаргаж “Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгаж заслаа хий. |
| Ус | зүүн урд зүгт гарч хойд зүгээс ирнэ | Ум гарма дагийний хум мамаа бизъя суухай |
|
Зүүн зүгт жилийн хар нохойн ам байрлах тул зүүн урд зүгт гэрээсээ гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад ус асгаж түүндээ шороо хийн хойд зүгээс гэртээ ир. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлын цээр гарга. |
| Уул | Баруун хойд зүг гарч зүүн хойноос ирнэ | Ум будда дагийний хум мама бизъяа суухай |
|
Дээрхи тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт мөрөө гаргах ба уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж заслаа хийлгэ. |
| Мод | Хойд зүг гарч зүүн зүгээс ирнэ | Ум базар дагиний хум мамаа бизъя суухай |
|
Гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ир. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чадвар зэрэг ном айлтгаж суудлын хорио цээр, заслаа хийлгэ. |
| Хий | Чанх урд зүг гарч зүүн урдаас ирнэ | Ум базар пад дагийний хум мама бизъяа суухай |
|
Гэрээсээ урд зүгт гарч “Ум базар пад дагийний хум, мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж салхинд модны үртэс хийсгэж зүүн урд зүгээс гэртээ ир. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм, Ширнэн зэрэг ном айлтгаж заслаа хий. |
|
Нэг цагаан мэнгэ бууваас ариун бус бузар буртаг хийгээд vхээрийн бузраас цээрлэ. Өс хонзон, хэрvvл маргааныг тэвчиж яв. “Далха” тахиулах, “Лvмбумгарав” уншуулах, Бурханд угаал vйлдэх,
сан тавиулах зэргийн аль нэгээр зас. |

|
Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг. Битүүний орой хүжээ өргөөд унших тарни Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд "Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха" гэдэг тарнийг уншаарай. Битүүний орой тотгон дээрээ яагаад мөс тавьдаг вэ? Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ. Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь "Умаа хум" гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ. Битүүний зоог Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг. Битүүний өдөр цээрлэх зан үйл 1. Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Шинийн нэгний өдөр цээрлэх зан үйл 1. Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Ууц тавих ёсон Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам ![]() Шинийн тавгийн идээ засах ёс Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул (хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавга)-аар чимэглэсэн идээг хэлдэг. Бага идээ гэдэг нь багашаархан няд тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян хишиг тогтоно гэж үздэг. Шинийн идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас эрхэмлэдэг. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна. ![]() Хадаг барих ёсон Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, cap, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж сүүлд нь баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухайд доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадаг барьж золгох ёсон /хадгаа тэр хүндээ үлдээнэ/ Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёстой байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс Цагаан cap бол Монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар Монголчууд эхлээд ахмад настангуудынхаа амрыг эрж золгож мэндэлчихээд суудалд сууж хөөргөө зөрүүлж cap шинэдээ сайхан мэндэлж байна уу? Мах хуваарилах заншил Монголчуудад малын махыг өрх гэрийн гишүүд идэх нарийн хуваарьтай байжээ. Хүүхдэд бөөр, сүүл, уушиг, зүрх, элэг зэргийг зөөлөн гэж өгдөг. Нугас, тархи, чөмөг зэргийг өгвөл дүйнгэ, дүлий, нусгай, эрдэм сурахдаа муу болно гэж үздэг учир өгдөггүй. Толгойны ясыг эр хүн хагалбал эм хүн иднэ, хагалахгүй бол иддэггүй. Битүүний орой хонины бүтэн мах тавагт тавихад гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хушуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тарааж өгдөг. Настай хүнд толгой, ууц, өвчүү чанаж хүндэлнэ. Мал нядалсан хүнд гол мах, зүрх уушигнаас өгдөг. |
Танд чин сэтгэлээсээ амар амгалан,гэрэл гэгээтэй бvхнийг хvсэн ерөөе !